Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XIX хуралдаан өнгөрөгч ням гарагт болж шинэ удирдлагын бүтэц бүрэлдэхүүнээ сонголоо.
Тодруулбал, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр сэтгүүлч Л.Нинжжамц, Гадаад харилцааны дэд Ерөнхийлөгчөөр Г.Байгальмаа, Хууль эрх зүй хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Ц.Мөнхбаатар, Сургалт судалгаа хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Ж.Батбаатар, Удирдах зөвлөлийн даргаар Б.Чинзориг, Сонин сэтгүүл хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Б.Нямдорж, Удирдах зөвлөлийн даргаар И.Отгонжаргал, Телевиз хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Б.Баяртулга, Удирдах зөвлөлийн даргаар Р.Гандиймаа, Радио хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Н.Цэлмүүн Удирдах зөвлөлийн даргаар Н.Батзориг, Сайт хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр У.Уранцэцэг, Удирдах зөвлөлийн даргаар М.Уранчимэг, Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Д.Дэлгэрмаа, Удирдах зөвлөлийн даргаар Х.Эрдэнэбулган нар тус тус сонгогдлоо

