Эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг харуулсан Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарчээ.

Өндөр уулын эрс тэс уур амьсгал, мөсөн гол, хүнд нөхцөлийг даван туулж, эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, зориг, хатуужлыг харуулсан нь олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр авиралтынхаа үеэр:
“Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг давна. Бие цуцал ч сэтгэлээ цуцаахгүй. Чадна гэж зүтгэлсээр үргэлж өөдөө мацна. Гол нь цоглог!” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Мөн аяллаа өндөрлүүлсний дараа “Инээцгээе хүмүүсээ, инээгээрэй!” хэмээн дагагчдадаа эерэг уриалга илгээжээ.


