Дуучин Э.Аминхүслэн хувийн амьдралдаа аз жаргалтай яваагаа хоёр хүүтэйгээ авахуулсан шинэ зургаар харууллаа.

Тэрээр анхны амьдралаасаа нэг хүүтэй бөгөөд хожим реппер Гангаатай амьдран дахин нэг хүүтэй болсон. Ийнхүү хоёр хүүгийн ээж болсон тэрбээр гэр бүлийнхээ халуун дулаан мөчийг цахим хуудсандаа хуваалцсан байна.



