Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Гадаадад оршин суугаа хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгоно
Мэдээ

Гадаадад оршин суугаа хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгоно

Эрхэм админBy Эрхэм админ05/13/2020Updated:10/01/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ

Засгийн газраас АХБ-тай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхий сайдын захирамжаар олгов. Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих төсөлд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг АХБ-аас олгохоор шийдвэрлэсэн нь энэ билээ.

Монгол Улсын хэмжээнд оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 5 хувь буюу ойролцоогоор 50 мВт-аар нэмэгдэж, нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаа шавхаж ажилладаг билээ. Мөн ОХУ-аар эрчим хүчний системийн тохируулгаа хийлгэсээр иржээ.

Иймд дээрхи төслийг хэрэгжүүлж, цэнэг хураагуурын системийг барьснаар Монгол Улс дотооддоо эрчим хүчний тохируулгаа хийж, бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх юм.

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын нэгэн хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. 2020 оны 04 дүгээр сарын дүнгээр 1 сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 01-нийг хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ.

Одоогоор 2020 оны 04 дүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.

Товчоор

– “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчилж, “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” болгон өөрчилж батлав. Ингэснээр сангийн хөрөнгийн зарцуулалтад тавигдах хяналтыг чангатгаж, үр дүнг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 2017-2019 онд нийт 180 төслийг хүлээн авч, шаардлагад нийцсэн 66 төслийг хэрэгжүүлсэн байна. Сангийн хөрөнгийг үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг сайжруулах зорилгоор чөлөөт болон жудо бөх, байт харваа, таеквондогийн шигшээ багт гадаад дасгалжуулагчдыг тодорхой хугацаагаар ажиллуулах зэрэг зарцуулжээ.

– “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зориулалт үйлчилгээг, сайжруулах замаар хот суурин газрын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий болно. Мөн шинэ үйлчилгээ, ажлын байр бий болгохоос гадна тээврийн болон мэдээллийн технологийн салбарт дэвшил авч ирэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, ОУБ-ын зээл тусламж төр хувийн хэвшлийн түншлэл хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЗГМ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.