Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүллээ.
Уг барилдааны үеэр олны анхаарал татсан бөхчүүдийн нэг нь Улсын Арслан Ц.Содномдорж байсан. Түүнийг аварга Э.Оюунболд гурвын даваанд амлан, өвдөг шороодуулсан.
Харин тухайн барилдааны өмнөхөн Ц.Содномдорж нарын бөхчүүд “до пингийн асуудалд орооцолдож, хариуцлага хүлээгээгүй бөхтэй барилдахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж байв. Мөн хэн хэн нь өвдөг шороодсоны дараа “хоёулаа до пингийн шинжилгээ өгье хэмээн Э.Оюунболдод санал тавьж, шахалт үзүүлж байсан юм.
Тэгвэл бөхийн барилдаан дууссаны дараа арслан Ц.Содномдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр “Монгол бөхийн дэвжээнээс явах цаг нь болсон юм шиг байна. 17 жил ард түмнээ хуураагүй, үнэн шударгаар барилдсандаа сэтгэл хангалуун байна. Монгол бөхөө дэмжиж ирсэн монголын ард түмэндээ маш их баярлалаа” хэмээжээ.