Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Жүжигчин М.Баярбат: Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт…
Папарацци

Жүжигчин М.Баярбат: Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт…

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/02/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин М.Баярбат залууст хандан ийн хэлжээ.

“Наадхаа дуугүй болгооч” гэж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нойроо харамлах эцэг, үрээ элгэндээ тэвэрч халууныг нь өөртөө авах аав ялгаатай.

Шөнө хэд дахин босч хөхөө хөхүүлэх эхнэрээ ядаж нэг удаагийнхад нь өнжөөн, амрааж хүүхдээ хуурайлах сэтгэлтэй аав, нялх биетэй эхнэрээ орхиод хувийн цэнгэлээ хөөж, шөнөөр хөлийн чимээ, хаалга цохихыг хүлээх зовинол бэлэглэх эцэг ялгаатай.

Гэр бүлд нь мөнгө л хэрэгтэй гэж боддог эцэг, хайр халамж анхаарлаар дутаахгүй юмсан гэж боддог аав ялгаатай.

Үнэгчлэх, сүүл хөхөж бувагнуулах, гараа идээд инээмсэглэх, хөл дээрээ тэнцэн алхах, ааваа гэж дуудахад нь хажууд байгаагүй эцэг, хүүхдээ өөрөөрөө үлгэрлэн сургаж, хайрлахыг, таних мэдэхэд нь дэргэд нь байсан аавын ямар аз жаргалыг мэдэрдгийг төсөөлөх ч үгүй.

Машинаараа, магадгүй жолоочоороо сургуульд нь хүргэж өгөхдөө утсаараа ярьж, өөр нэгэнтэй “жиргэж”, хүүдээ бэлэглэсэн тоглоом, үнэтэй хөгжим мэтэд үүргээ тохож орхисон эцэг, гараас нь хөтлөн, шавар шавхай дээгүүр тэврэн алхаж, хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож алхах ааваас илүүг хүүхэддээ өгч чадаагүй байдаг.

Жүжигчин М.Баярбатын залууст хандсан захиас үг…

Завгүй, ядарч байна гэх үгээр хаалт босгосон эцгээс илүү хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хамтдаа хийж, юунд сонирхолтой байгааг нь хөгжүүлэх, гэр бүлтэй байх цагаа ядрах биш амрах цаг болгож чадсан аав илүү аз жаргалтай.

Хувцастай, хоолтой л байвал болно гэж боддог эцэг хүүхдийнхээ тархинаас гадна сэтгэлд нь анхаардаг ааваас ялгаатай.

Харамсалтай нь бид үүнийг “ажил” гэх зүйлээр шалтаглаад анзаарахыг ч хүсдэггүй.

Нэг л их ажил ярьсан хүмүүсээс цаашгүй. Мөнгө олох гэж зүтгэсэн улс. Уулзаж мэндлэхдээ “ажил сайн уу” гэдгээр л хязгаарлагдана.

“Ажлаа хийж байгаа юу, ажил чинь хуучнаараа юу, хаана ажиллаж байгаа вэ” гэх үгс нь хожим ямарваа нэг ажил төрөлд тустай болоод ч тэр үү, ажил л ярьж өнгөрцгөөнө.

Яг л энэ хандлагаар олон олон хүний хувьд ажил нь нэгдүгээрт, гэр бүл нь хоёрдугаар байранд байрласаар.

“Гэр бүлийнхээ төлөө ажиллаж байна” гэх үгээр бамбай хийж гэр бүлээсээ хөндийрсөөр.

Аз жаргалтай амьдралын төлөө явж зүтгэж байна гэж бодсоор аз жаргалтай өдрүүдийг алдсаар.. Эцэг байсан бол хүүхдүүд чинь ирээдүйд эцгүүд л болно. Аав байсан бол ирээдүйд хүү чинь жинхэнэ аав болно.

Та аав байхыг үлгэрлэсэн бол хүү чинь интернэтэд ээж, аавдаа хайртай гэсэн зураг оруулахаас илүү түрүүлж хариад өөрийн чинь хийдэг ажлыг хийчихээд хүлээж суух болно. Танд эдийн бэлэг бэлдэхээс илүү сэтгэлийн бэлэг өгөх болно.

Олон аавуудад, “гэртээ харих уу, эсвэл” гэх сонголт хийх үе олонтаа гардаг. Гол нь гэртээ харьснаараа харамсаж байсан удаа ганц ч байдаггүй. Та аав уу, эсвэл эцэг үү? М.Баярбат” хэмээсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.