Аралын Япон оронд эр бяраа гайхуулан донсолгож явсан Их Аварга Асашёорюү Д.Дагвадорж анхны эхнэр Г.Тамираасаа салснаасаа хойш олон ч бүсгүйтэй нэр холбогдсон. Холбогдсон бүсгүйчүүдийн дунд “твиттер”-ийн хатан хаан А.Урангоо, дуучин Марта, тэрбүү хэл Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуунтай хүртэл нэр холбогдоод амжсан.
Харин өнгөрсөн 2019 оны сүүлчээр М.Отгонцэцэг хэмээх даруухан монгол бүсгүйтэй дэр нэгтгэж, охинтой болсноо зарласан. Тэдний харилцаа хоёр жил үргэлжилсний эцэст, 2018 онд Аса аварга өөрийн үүсгэн байгуулсан зарим компаниа нэр дээр нь шилжүүлж даатгаснаар тэдний хамтын амьдрал эхэлсэн.

Түүний үзэсгэлэнт эхнэрийн хувьд Аса аваргатай учрахаасаа өмнө “Urban Jeans” брэндийн моделиор ажилладаг байсан юм. Өдгөө хосууд аралын Японд романтик аялал хийж буй бөгөөд их аварга эхнэрийнхээ зургаар өөрийн цахим хуудсаа дүүргэж явна.







