Энэ цагийн хамгийн үлгэр жишээ, хайр татам хосоор Jason Jayel хоёр яах аргагүй тодорно.
Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, дуртай зүйлээ хийхээр шийдсэн залуу хос, бүжигчин Т.Саруултөгсийн дор “116” бүжгийн студид харъяалагдсаар удаж буй. Тэд 2018 онд “Авьяаслаг монголчууд” шоунд багаараа финалын шат хүртэл амжилттай оролцсон байдаг.
Ш.Билэгсайхан, Б.Оюунномин нар өөрсдийн бүжгийн бэлтгэл, сонирхол хобби зэргээ влогоороо дамжуулан хүргэхээс гадна, эерэг хандлага, зөв үлгэр дуурайлал, гэгээлэг бүхнийг илэрхийлэхийг хичээдэг.
Тэд youtube хаягтаа 191 мянган дагагчтай , instagram хуудас нь нийлээд 347 мянган дагагчтай. Өсвөр үеийнхэн тэднийг олноороо хүндэлж, шүтэн бишрэхээр сонгосон нь хосуудыг эдийн засгийн эрх чөлөөнд ч хөтөлж байгаа.