“Дүүриймаа” дуугаар олноо танигдсан дуучин Б.Алтанжаргал өнгөрсөн хугацаанд “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, хэд хэдэн бие даасан тоглолт хийсэн.
Язгуур урлагийн салбарт амжилттай бүтээн туурвиж яваа ардын дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргал өөрийн фенүүддээ шинэ уран бүтээл сонирхуулахаар шинэ төслийг эхлүүлжээ. Тэрээр өдөр шөнөгүй “сэгсийтэл”-ээ ажиллаж байгаагаа нуусангүй.
Дуучин залуугийн хувьд оюутан байхдаа тухайн үеийн Boyband хамтлагуудын нэг болох Asian shop хамтлагт дуулдаг байсан гэдэг. Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд урлагаас завсарлаж, уурхайчин болж хэсэг хугацаанд ажиллаж амьдарч байгаад 2012 оноос дахин уртын болон ардын дуугаа дуулж эхэлсэн байдаг.