Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ял авсан гурван шүүгчийг огцрууллаа
Папарацци

Ял авсан гурван шүүгчийг огцрууллаа

Эрхэм админBy Эрхэм админ12/13/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ оны эхэнд шинээр баталсан Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулсан Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн пүрэв гарагт зөвлөгөөн зохион байгуулж, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хоёр хүсэлтийг хэлэлцэн, нэг шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, гурван шүүгчийг огцорсонд тооцох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, “Салхитын мөнгөний орд”-ын гэх дуулиант хэрэгт холбогдож, бусдаас хахууль авсан гэм буруутайг нь гурван шатны шүүхээс тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг нарыг огцорсонд тооцох тухай шийдвэр гаргасан байна.

Эрхийг нь сэргээсэн шүүгч бол Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал. Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих захирамж гаргачихаад түүнийгээ баталгаажуулалгүй утсаа салган алга болсон хэмээх дуулианд холбогдож байсан. Түүгээр ч зогсохгүй ерөнхий шүүгчийнхээ гар утасны сим картыг ашиглах боломжгүй болгож, өмнө нь эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан Ц.Зоригтбаатар гэх хүнээр “Мобиком”-ын салбараас сэргээлгэн авхуулсан буюу Эрүүгийн хуулийн 26.1- дэх хэсэгт заасан “Цахим төхөөрөмжинд хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тооцож, торгох ял шийтгүүлж байсан ч давж заалдсаар хэргийг нь Дээд шүүхийнхэн хэрэгсэхгүй болгосон юм. Улмаар шүүгчийнх нь эрхийг сэргээх шийдвэр шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо гаргажээ.
Тус хороо өнгөрсөн сарын 18-нд бүрдэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 29-ний зөвлөгөөнөөрөө хууль зүйн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Думбурайн Мягмарцэрэнг даргаар сонгосон юм. Ташрамд сануулахад, Шүүхийн тухай хуульд зааснаар Сахилгын хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байхаар хуульчилж, орон тооны есөн гишүүнтэй байхаар заасан. Нийт шүүгчийн анхдугаар чуулганаас эл хорооны гишүүнээр Г.Цагаанцоож, О.Номуулин, С.Энхтөр, Б.Сугар гэсэн дөрвөн шүүгчийг сонгосон бол, шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг тус тус томилсон билээ. Сахилгын хороо байгуулагдсанаасаа хойш зургаан удаа зөвлөлдөж үйл ажиллагаандаа баримтлах дүрэм, журам, шийдвэрээ баталсан аж.

Онцлох шүүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.