Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ
Папарацци

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

coolBy cool04/06/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо. Тэрбээр нээлтэд хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэдэг нь иргэдийн амьжиргааг дэмжиж байна гэсэн үг. Нийслэлд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж байдаг. Энэ нь үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжих сан юм. Мөн дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Бизнес эрхэлж байгаа иргэдэд шинээр ажлын байр бий болоход туслах уг төвүүдээр олон иргэд дамжиж үйлдвэрлэл эрхэлж байна. Нийслэлд инновацийн төвийг бий болгохоор ажиллаж байна. Энэ нь залуучуудад ажлын байр бий болгох, мэдээллийн технологи өндөр технологийн чиглэлээр ажлын байр бий болгох зорилготой юм. Залуучууд тухайн төвд очиж түрээс төлөхгүй ажлын байраа бий болгох боломжтой юм” гэж ярилаа.

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа жил бүр уламжлал болгох зохион байгуулагддаг. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан “Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа энэ жил онцлогтой болж байна. Иргэдийн ая тухтай үзэсгэлэнд оролцох боломжийг бий болгож үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнийг борлуулж байна. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид, бараа бүтээгдэхүүнээ борлуулагчид талбайн түрээсгүй үзэсгэлэнд оролцож байна. Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж иргэд ирж худалдан авалт хийж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэнээр үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэж иргэдийн амьжиргаа дээшилнэ” гэлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний гээд дотоодын үйлдвэрлэл эрхлэгч 165 аж ахуй нэгж оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.