Рок попын ертөнцөд өөрийн дуу хоолойгоороь алдарт хүрсэн Никитон хамтлагийн дуучин Баачка эхнэрээсээ салсан бололтой.

Тэрбээр экс гишүүн Г.Уянгын хоёр эхнэртэй болох хуулийг дэмжиж буйг илэрхийсэн мэдээг цахим хуудаснаа хуваалцаад “Нэг ч үгүй байхад хоёрыг авахуулах гэлээ” хэмээн бичжээ.
Түүний анхны эхнэр нь АНУ-д амьдардаг, том хүү Мянхай нь өдгөө 28 нас хүрч буй. Од болохоор алс холыг зорихдоо Баачка эхнэр, хүүхдээ дагуулаад явсан. Гэвч эхнэр нь Монголд буцаж ирэх хүсэлгүй гээд тэндээ үлдснээс үүдээд хоёр бие холдсоор хөндийрсөн гэдгээ ярилцлагадаа нуугаагүй.
Хоер дахь эхнэр нь загвар өмсөгч Т.Энхтуяа гэдэг. Тэрбээр дуучин залууд охин хүү хоер төрүүлж өгсөн билээ. Гэвч дуучин залуугийн бичснээр тэр орь ганцаараа амьдарч буй бололтлй.

