Нийслэл даяар модны цагаан хөвөн дүүрч, хүүхдүүд түүнийг шатааж тоглох нь энгийн үзэгдэл боллоо. Гал түймрийн эрсдэл өдөр ирэх тусам нэмэгдэж, салхинд хийссэн хөвөн нүд, хамар, ам руу орж иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлсөөр байна.
Гэтэл жил бүр давтагддаг энэ асуудалд хотын удирдлагууд өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Иргэдийн аюулгүй байдал, хүүхдүүдийн эрсдэлийг үл тоомсорлосон энэ хариуцлагагүй байдлыг төр өөхшүүлсээр!!!
Хотын дарга Пүрэвдагва аа, хэдэн удаагийн гал түймэр гарч, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирсны дараа хөдөлж эхлэх вэ? Урьдчилан сэргийлэх ажил хийх нь осол гарсны дараа биш, өмнө нь хийх төрийн үүрэг.
Модны цагаан хөвөнг дарах, цэвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулж, иргэдийн аюулгүй орчныг хангахыг нийслэлийн удирдлагаас шаардаж байна.

