Та ширээний ард суугаад ажлын өдөр тань эхлэх гэж байтал хамт ажилладаг хүн тан руу гүйж ирээд 20 минут ярилцсаны дараа ажлын бүтээмж чинь үгүй болж орхино.
Та энергийн цус сорогчийн хамгийн сүүлийн хохирогч болсон гэсэн үг.
Энергийн цус сорогчид бол аминч үзэлтэй, заль мэхтэй эсвэл хэт их ярьдаг, таны амьдралын эрч хүчийг соррдог, сэтгэл санааны хувьд ядарч, туйлдсан хүмүүс байдаг гэж сэтгэл судлаачид хэлж байна. Тэд хэн нэгнийг ятгаж, өөрийнхөө хүсэж буй зүйлийн эхлэлийг тавина. Эсвэл хэн нэгэнд таагүй мэдээг санаатайгаар дуулгаж, ямар хариу үйлдэл хийхийг нь анхааралтай ажиглаж, туйлдсан сэтгэлээ цэнгүүлж, тайтгардаг гэжээ.
Тэдний бусдын эрч хүчийг сорж, ан хийх дуртай газруудын нэг нь оффис байдаг тул ажилчид биечлэн ажиллахдаа болгоомжтой байх хэрэгтэй гэж Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлалын дэд профессор Тесса Уэст анхааруулжээ. Тэрээр “Ажил дахь хорхойтнууд: Хортой хамтрагчид ба та юу хийх вэ” номыг зохиосон юм. Энерги сорогчид хэд хэдэн шинж тэмдгийг агуулдаг.
– Таны ажлын зорилгод хувь нэмрээ оруулдаггүй
– Та энерги сорогчтой уулзсан бол өдөржин завгүй байсан мэт санагдаж байгаа ч ямар ч ажлыг бараг дуусгаагүй байдаг
– Тэдгээр хүмүүс ямар ч ажлыг бүрэн дүүрэн хийж дуусгадаггүй
– Гутранги үзэлтэй
– Санал бодлын зөрүүтэй мөргөлдөөнд дургүй
– Өөрийнхөө өмнөөс хэн нэгнийг ятгаж, турхирч яриулдаг
– Өөрийн золиосоор найз нөхдийн холбоо сүлбээ багатай, хамгаалалтгүй хүмүүсийг сонгодог
Энерги сорогчдыг толгой дээрээ борооны үүлтэй хүмүүс гэж сэтгэл зүйч Питер Экономи тодорхойлж байна.
Менежерүүд ч гэсэн энергийн цус сорогч байхаас ангид байдаггүй гэж сэтгэл зүйч Уэст мөн хэлсэн байна. Юу ч хийхийг санал болгохгүйгээр бусад хүмүүст ажлаа хуваарилж, байхгүй асуудлуудыг санаачилж байгаа удирдагч нь энергийн цус сорогч гэж тэр хэлэв. Ийм харилцаанаас сэргийлэхин тулд “Мохоо” харилцааны арга барилыг сэтгэл судлаачид санал болгож байна.
Тухайлбал :
“За, та явах цаг боллоо, энэ яриа дууссан” гэх мэт мөрүүдийг хэлээрэй гэж сэтгэл судлаачид тайлбарлав. Өөрөөр хэлбэл энэ төрлийн хүмүүстэй гүн, дотно харилцаанд орохоос шууд зайлсхий.