Өнөөдөр буюу наймдугаар сарын 13-ны энэ өдөр солгой гартнуудын өдөр билээ. Дэлхийн нийт хүн амын 5-10 хувь нь солгой гартай хүмүүс байдаг гэсэн таамаглал бий.
‘left’ буюу зүүн гэсэн утгатай энэ үг нь Англо-Саксоны эрин үеийн ‘lyft” буюу сулбагар, сул гэсэн утга бүхий үгнээс гаралтай.
Солгой гарт хүмүүс тархиныхаа баруун хэсгийг ашигладаг. Солгой гартай хүмүүсийн ихэнх нь спортод маш сайн бөгөөд ялангуяа теннис, бэйсбол, бокс, усанд сэлэлтээр амжилт гаргах нь их байдаг байна. Алдартай теннисчдийн 40 хувь гаруй нь солгой гараараа тоглодог.