Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Төгсөгчдийн ихэнх нь “намчин” болдог гэгддэг СУИС хамгийн өндөр төлбөртэй
Папарацци

Төгсөгчдийн ихэнх нь “намчин” болдог гэгддэг СУИС хамгийн өндөр төлбөртэй

Эрхэм админBy Эрхэм админ08/26/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёрхон хоног үлдсэн энэ өдрүүдэд их, дээд сургуулиудын оюутнуудын хичээл сонголт эхлээд байгаа билээ.


Тэгвэл их сургуулиудын сургалтын төлбөр өмнөх жилийнхээс нэмэгджээ.
Манай улсад төрийн өмчийн найман их сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр сургууль өнгөрсөн жил сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн сурагтай.
Монгол Улсын их сургуулийн хичээл сонголт энэ өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нд дуусах гэнэ.
Мөн шинээр элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтууд салбар сургуулиудын байранд явагдаж байгаа аж. Харин МУИС-ийн хичээлийн шинэ жил есдүгээр сарын 2-нд албан ёсоор эхэлнэ.

Сургалтын төлбөр нэмэгдсэн талаар оюутнуудаас нь тодруулахад “Энэ сургалтын төлбөр нэмэгдээгүй амар байна. Өнгөрсөн жил их нэмсэн болохоор энэ жил нэмээгүй юм болов уу. Харин хичээлээ сонгоход үүсдэг асуудал маань хэвээрээ л байна. Оюутны вэб маань хэзээ гацдаггүй болох юм бол доо” хэмээж байсан.
МУИС-ийн сургалтын төлбөр салбар сургуулиасаа хамаараад нэг кредит нь өөр, өөр үнэтэй байдаг байна.
ШУТИС энэ жил сургалтын төлбөрөө 10 хувиар нэмжээ. Нэмсэн шалтгаан нь олон улсын магадлан итгэмжлэл хийлгэсэн, лабораторийн шинэчлэлт болон улсаас тогтмол зардал өгөхөө больсонтой холбоотой аж.
ШУТИС-ийн нэг кредитийн төлбөр хамгийн өндөр мэргэжпийн чиглэл нь инженерийн чиглэлийн мэргэжлүүд гэнэ. Энэ жил сургалтын төлбөр 10 хувиар нэмэгдээд инженерийн чиглэлийн мэргэжлийн нэг кредитийн төлбөр 100,800 төгрөг болсон байна.
ШУТИС-ийн оюутны вэб энэ сарын 22-нд нээгдсэн бөгөөд энэ өдрүүдэд тус сургуулийн оюутнууд хичээл сонголтоо хийж байгаа юм.
МУБИС-ийн оюутнуудаас сургалтын төлбөр нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн эсэхийг асуухад сэтгүүлчийн ангийн нэгэн оюутан “Уг нь нэмээгүй гэж бодож байсан юм. Гэтэл манай мэргэжлийн нэг кредит 10 хувиар нэмэгдсэн байна лээ” гэв.

СУИС-ийн сургалтын төлбөр нь зөвхөн I дүгээр дамжааны оюутнуудынх л 10 хувиар нэмэгдэж 7 сая 200 мянган төгрөг болжээ. II-IV дамжааны оюутнуудын сургалтын төлбөр өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй байгаа аж. Тус сургууль нь монголын хамгийн өндөр төлбөртэй төрийн өмчит сургууль юм. Ямар сайндаа л, сошиал хэрэглэгчдийн зүгээс “СУИС аргагүй аргагүй ихэнх төгсөгчид нь намчид болчихдог өндөр байхаас яахав дээ” гэсэн хошигнол хүртэж явахав дээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.