Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг энэ жил 41 настай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас төрөн гарсан тэрбээр СТА цол, тэмдгээ тухайн үеийн Соёл, спорт аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд буцааж байсан удаатай. Өдгөө өөрийн олон дэлгэцийн уран бүтээлтэй болсон тэрбээр энэ сарын 9-нд тулаанч З.Шинэчагтага, боксчин Цэнд-Аюуш нарын халз тулааныг зохион байгуулж буй.
Бие нь жижигхэн ч бэлчээр томтой нэгэн гэдгээ алхам тутамдаа харуулж явдаг түүнийг папараци дурандаа онцолж буулгалаа.
Түүний хувьд драмын жүжигчний анги төгссөн нэгэн. Түүнээс нэгэн сэтгүүлч “Мэргэжлийн /драмын/ уран бүтээл хийе гэж боддог уу? ” гэж асуухад “Энэ талаар бодоогүй биш бодсон. Драмын жүжигчин болгон сонгодогт тоглохыг хүснэ. Гэхдээ хошин урлагт орсноор надад алдсан зүйл байхгүй. Нэг л мэдэхэд энэ талбарт орчихсон явсан. Магадгүй миний хувь тавилан байх. Урлагт ямар нэгэн томъёо байхгүй. Тайзан дээр гарах, кинонд тоглох, нэвтрүүлэг бэлтгэх зэрэг бүх зүйл нь мэдрэмжийн асуудал байдаг” хэмээн хариулж байжээ.