Монголын үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим лугаа гэр бүлийн хос дуучид болох Ардын дууны Юндэн Гөөгөө Д.Жавхаасайхан, уртын дуучин Д.Үүрийнтуяа нар өдгөө Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд мал маллаж буй.
Тэд хамтдаа энэ жилийн “Ахмадын баяр 2022” хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөжээ. Тоглолтын сэтгэгдлээсээ Д.Үүрийнтуяа “Намар цагийн томоохон тоглолтын нэг Ахмадын баярын тоглолт байдаг. Өнөөдөр ахмадуудтайгаа ая дуугаараа учран золгоод ая дуугаа өрөгөөд буугаад ирлээ. Сайхан хүлээж авч байна. Жил болгон хүрэлцэн ирдэг ахмадуудаа баярлалаа .Урт насалж удаан жаргахын ерөөл өргөе” гэсэн юм.
Манай дуранд хос хоёрын гэрэл зураг хэрхэн буусныг сонирхуулж байна .