Хүмүүсийн андахгүй танил эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог тэрээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн.
Тэрбээр “УСАН ТАХИЛ” өргөхийн тухай зөвлөгөө өгөв.
“Усан тахил өргөхдөө хамгийн цөөхөн нь таван хүслийн эрдмийг бэлгэдсэн таван цөгцөөр мөн 7, 8, 9 цөгцөөр усан тахил өргөдөг. Тахилын цөгц нь алт, мөнгө, зэс тэргүүтэн сайн эдээр хийгдсэн бол эрхэм, шил шаазан байсан ч болно хамгийн гол нь элдэв эмтэрхий сэвгүй цэвэрхэн байх хэрэгтэй.
Усан тахилын ус нь цэвэрхэн, элдэв амьтангүй, хүйтэн байх хэрэгтэй. Усан тахил өргөх үедээ хамаг амьтан үтэр түргэн гэгээрэлд хүрээсэй, гэгээрэлд хүртлээ өлсөж, ундасахын зовлонг үл амсан өглөгийн барамидийг төгсгөх болтугай гэсэн сэтгэл үүсгэнэ. Оройдоо тахилын цөгцөө нэг нэгээр нь хоослон хуурай цэвэр алчуураар арчин доош нь харуулан тавина.
Хэзээ ч хоосон цөгцийг дээш харуулж тахилын ширээнд тавьж болохгүй. Хураасан усаа асгалгүйгээр цэцэг ногоогоо усалбал сайн,юмны дээвэр дээр цацаж болно.
Мөн тахилд өргөсөн жимэс идээнүүдээ хэдэн өдөр тахилын ширээндээ тавьж болох ба хураасныхаа дараа заавал гадагш өргөлгүйгээр идэж болдог.
Тахилыг тавихдаа зүүн гар талаасаа эхэлж тавиад баруун гар талаасаа хураах ёстой” гэв.