Үйлчилгээний салбарт 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй Rosewood ресторан хэдийнэ нийслэл хотын зэрэглэл өндөртэй үйлчилгээний байгууллагуудын нэг болсон.
“Аж богдын харуул” дуугаараа олонд танигдсан Т.Бат-Оргилын анхны эхнэрийн дагавар охин Б.Энхзаяагийн үүсгэн байгуулсан тус рестораны талаар “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ сэтгэл дундуур яваагаа цахим хуудаснаа илэрхийлжээ.
Тэрбээр “Би сөрөг пост нэг их хийгээд байдаггүй. Гэвч энэ газар бол зүгээр хэрэг алга. Зогсоолгүй, за тэр ч яахав, хоол захиалаад байхгүй шалтгаан нь техник. Дараагийн үйлчлүүлэгчид нь сайн үйлчлүүлээрэй л гэх гэсэн юм” хэмээн цахим хуудаснаа онцолжээ.
Уг нь Rosewood компани нь махны үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн борлуулалт, катеринг гэсэн чиглэлүүдээр өргөжсөн гэдэг.
Rosewood-ийн хувьд олон үнэнч үйлчлүүлэгчтэй, тэдгээрийн тэн хагас нь гадаадын иргэд байдаг гэхээр Улаанбаатарын хотын маань нүүр царай болсон ресторан гэж болно.

