ОХУ, Монголчууд эртнээс найрамдал харилцаатай гэдгээ илэрхийлж ирсэн. Гэвч сүүлийн үеийн залуус нь монголд ирж, монголын болохгүй бүтэхгүй нийгмийн өнцгийг дэлхий дахинд “зарлаж”, сошиалаар багагүй мөнгө олох болжээ.
Тодруулбал, ПЛАНЕТКА гэх 595 мянган дагагчидтай орос эр Улаанбаатарын шөнийн амьдралын талаар өгүүлсэн видео бичлэг бэлтгэж, охидыг нь хэнтэй ч хамаагүй шоудан наргиж цэнгэж чаддаг, архи пивоны хэрэглээ оросуудаас дутахгүй, шөнийн амьдрал нь зугаатай зэргээр өгүүлжээ.
Энэхүү бичлэг нь Монголд хойд хөршөөс олон “дүрвэгч”, аялагч залуус орж ирж буйтай холбоотойгоор хандалт өндөртэй байгаа аж.
Одоогийн байдлаар 350 мянга орчим хүн тус бичлэгийг үзэж сэтгэгдэлээ үлдээгээд байгаа юм байна.


1 сэтгэгдэл
Энэ охидууд ажил хийж амьдраачээ.шоу цэнгүүнд орж мөнгө олдог юмуу хаашайн.монголын нэр нүүрийг баастаж явах юм.өмнөөс нь ичиж үхмээрийн