Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Шинэ цэргүүд тээвэрлэж явсан хилийн цэргийн ангийн автомашин онхолджээ
Папарацци

Шинэ цэргүүд тээвэрлэж явсан хилийн цэргийн ангийн автомашин онхолджээ

Эрхэм админBy Эрхэм админ10/18/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хил хамгаалах байгууллагад хүний амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон осол, зөрчил дахиад л гарлаа.

Энэ удаа 2022 оны II ээлжээр хилийн цэргийн ангид хуваарилагдсан шинэ цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин өчигдөр онхолджээ. Хэнтий аймгаас цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж Дорнод аймгийн Матад сум дахь 0306 дугаар ангид хүргэхээр явж байсан 12-59 ХЦА улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн FAW загварын тээврийн хэрэгсэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг, Их таран гэх газарт засмал зам дээр явж байгаад онхолдсон аж. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхан шалгаж буй гэнэ. Ослын харсан хүмүүсийн мэдээлснээр цэрэг тээвэрлэж явсан автомашины чагтан гол нь хугарснаас энэ осол гарсан байх магадлалтай гэнэ.

Тухайн автомашинд шинээр татагдсан 17 цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан бөгөөд зургаа нь ямар нэг байдлаар гэмтэж Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна.
Үүнээс гадна Дорнод аймгийн Халхгол сум дахь 0198 дугаар ангид цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан осол гарчээ. Тус ангийн жолооч, ахлах ахлагч С гэх 44 настай хүн том оврын ачааны автомашинд засвар, үйлчилгээ хийж байгаад дарагдаж нас барсан гэнэ.

Хилийн цэргийн анги байгууллагад сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд хоёр ч хүний амь үрэгдсэнд ХХЕГ-ын удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн сайд дүгнэлт хийх цаг болсон бололтой.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.