Мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа сүүлийн үеийн загвар өмсөгчид дундаа хамгийн нуруулаг царайлаг гэгддэг. Гэвч 2019 онд Г.Анархүүтэй романсалж, Аатөр хүүгээ төрүүлсний дараагаар хоёр тийш болсон.
Салалтынхaa дараа Ю.Балжидмаа сэтгэлзүйн хямралтай болсон тухай хэвлэлүүд бичиж байв. Харин хүүг нь Г.Анархүү гарган өсгөдөг. Тэр бүр хүүтэй нь уулзуулдаггүй гэх мэдээлэл ч бий. Загвар өмсөгч бүсгүй хүүгээ санаж, “бэтгэрч” буйгаа илэрхийлж байсан.
Тэгвэл Ю.Балжидмаа өөрийнхөө сэтгэлзүйг ялан дийлж, цаашдын карьертаа анхаарах болсон байна. Улмаар Азийн шилдэг загвар өмсөгчид, дуучид, жүжигчид, дизайнерууд, алдартнууд нэг дор цуглардаг “Asia Model Festival”-аас тэрбээр Азийн топ модель шагнал авч, салбартаа эргэн ирэлт хийж буйгаа зарлалаа.


