Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог зэвсэгт хүчний офицер дээрэмджээ
Папарацци

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог зэвсэгт хүчний офицер дээрэмджээ

Эрхэм админBy Эрхэм админ10/28/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоод өнгөрсөн шөнө галт зэвсэгтэй хүн халдаж барьцаалахыг завдан их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүллээ.


Хан-Уул дүүргийн нутаг, Яармаг дахь “Хаппи ресиденс” хотхоны … дугаар байрны гадаа буутай хүн дээрх эмэгтэйн эзэмшдэг “Мерседес бенз G-class” загварын автомашинд дайран орсон гэх дуудлага хохирогчийн ойр дотны хүмүүс цагдаад өгчээ. Гэмт этгээд буу тулган машиныг нь барьцаалан авч явсан бөгөөд хохирогч зугтсанаар хэрэг үйлдсэн этгээд цааш ганцаараа явсан аж. Барьцаалагч этгээд хохирогчид өөрийгөө “Чинзориг” гэж танилцуулсан бөгөөд гар буутай явсан гэж Ч.Уранхолбоо ар гэрийнхэндээ хэлсэн байна. Хэрэг үйлдсэн хүн хохирогчоос “80 сая төгрөг өг. Танай дүү БНСУ-д ажиллаж амьдардаг, чи олны танил мөнгөтэй хүн. Би чамайг бүрэлгэж чадна, амиа ч хорлож чадна” хэмээн сүрдүүлсэн аж. Өчигдөр шөнө буюу аравдугаар сарын 27-ны 23.50 цагийн үед гарсан эл хэргийн мөрөөр цагдаагийнхан шуурхай ажиллаж сэжигтнийг өнөөдөр саатуулсан байна. Уг хэргийг Зэвсэгт хүчний … ангийн Ар талын дарга гэх албан тушаалтай офицер, 33 настай Б.Д гэх залуу үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож буй аж.

Хэрэг үйлдсэн гэх залуу мөрийтэй тоглож их хэмжээний мөнгөө алдаад уг гэмт үйлдлийг өдүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Түүний хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг нь хийн гар буу байсныг эд мөрийн баримт болгож хураан авчээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.