Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Матрын нулимс унагадаг” Г.Амартүвшин гишүүн манай дуранд
Папарацци

“Матрын нулимс унагадаг” Г.Амартүвшин гишүүн манай дуранд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/29/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжлийн банкны зээлд нэр холбогдоод байгаа УИХ ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж иргэн хүний хувиар шалгуулахаар болсон. Гэвч өнөөг хүртэл тэрбээр ажлаа хийсээр яваа.
Түүнийхээр бол УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуусын шаардлагыг дэмжиж байгаа гэнэ.
Ингээд ч зогсохгүй бусад Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийг түдгэлзэж байгаад шалгуулчих гэж уриалж эхэлсэн. Түүний хувьд өөрөө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байх үедээ зээл гаргаж байгаагүй, тэр тусмаа нэр бүхий УИХ-ын гишүүдийн компанид олгоогүй хэмээн мэлзэж, ТУЗ шийддэг гэж байсан нь саяхан. Тун удалгүй Г.Амартүвшингийн үед олгогдсон олон тэрбум төгрөгийн зээл ЧАНАРГҮЙ ангилалд орчихсон байгааг олон нийт мэдэх болсон.
Тэгсэн одоо матрын нулимс унагаж иргэдээр өрөвдүүлэх гэсэн оролдлого хийсээр байгаа түүнийг папараци дурандаа онцлон буулгалаа.
Үнэндээ нэгэнт УИХ-ын гишүүн болсон бол өөрийн хүсэлтээр өргөдөл, хүсэлт өгөөд шийдчихдэг асуудал биш. Бүх зүйл УИХ-ын тухай хуулийн хүрээнд явагдана. УИХ-ын гишүүн бол ард нийтийн саналын үр дүнгээр парламентад сонгогдож, бүрэн эрхтэй болсон. Тэр ч утгаараа УИХ-ын тухай хуульд ТҮДГЭЛЗЭХ биш ТҮДГЭЛЗҮҮЛЭХ гэж бий. Мөн түдгэлзэх биш чөлөөлөгдөх боломж бас бий.

Тодруулбал, хуулийн 9.1. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

9.1.1. гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
9.1.2. гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан
10.1.2. хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн… гэхчлэн заасан байдаг.

Гэтэл Г.Амартүвшин гишүүн л үүнийг мэдэхгүй байна гэнэ дээ. Өөрийгөө өрөвдүүлж, хүндлүүлэх арга чинь буруудаад байгааг хуулийн заалтуудаас харчихаж болдог юм шүү гишүүн ээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.