Хувцасны монгол брэндүүдээс Tuko Tailor брэнд монгол үндэсний хувцасны элементүүдийн орчин үеийн загварт шингээн өдөр тутмын хувцас хийдэг гэдгээрээ онцлогтой.
Тэдний гаргасан үндэсний элементтэй бомбер жакетууд хавар хонхны баяраар, наадмаар ихээхэн эрэлттэй байдаг. Тэгвэл тус брэндийн өвлийн коллекцын нүүр царайгаар дуучин Г.Эрдэнэчимэг ажиллаж байгаа гэнэ шүү.
Тэрбээр хоёр хоногийн дараа бие даасан тоглолтоо хийх бөгөөд 21 аймгаар мөн аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ажээ.