Монголын соёл урлагийн салбарыг толгойлж буй хүн бол Ч.Номин гэх баян айлын эрх охин. Багаасаа гадаадад галуу шувууны мах идэж, гадаад дотоодоор амьдарч ирсэн тэрбээр нэг л өдөр гэнэт Соёлын сайдын албан тушаалд томилогдсон.
Засгийн газрын гишүүний тангараг өргөх үеэсээ эхлээд баалуулж эхэлсэн түүнийг ойр хавийнхан нь гарын үсэг зурахаас өөрөөр хийсэн ажилгүй гэж дүгнэдэг. Харин түүнтэй шадарлаж, түшиж тулдаг төрийн албан хаагчид нь мэдлэг ур чадвар сайтай гэнэ лээ.
Энэ тулдаа эрхэм ахай сайдын нэр нүүрийг тахалдаг бололтой. Ямартаа ч, хийсэн ажилгүй гэж яамныхандаа хүртэл цоллуулдаг түүнийг манай сайтын папараци дуран онцолж байна.

