Монголын кино ертөнцөд тэсрэлт болон гарч ирсэн олон кинонууд Фантастик продакшных байсан гэдэгь хэн ч маргахгүй.
Тэдний “Зүрхний хилэн”, “Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг олон киног нь үзэгчид түмэн хүлээн авч үзсэнээсээ хойш тэдний уран бүтээлийг хүлээдэг болсон гэхэд болно. Тэд хамгийн сүүлд “Зура-2 буюу Цурам ажиллагаа” уран сайхны киногоо үзэгчигддээ өргөн барьсан.
Тэгвэл тус кино монголын кино театрын нэгэн амжилтыг эвджээ. Тодруулбал, бүх цаг үеийн хамгийн олон тасалбар борлуулсан киногоор шалгарсан юм.Тэгвэл жүжигчин М.Баярбат, Барслхагва нар Унгар улсыг зорив. Энэ тухайгаа “Манай Барсаа, Баяраа хоёр хэдэн сарын өмнө олон улсын хамтарсан кино төслийн дүрийн сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн юм. Холливүүдэд зам мөрөө гаргасан дэлхийн алдартай жүжигчидтэй хамтран нэг кинонд тоглож, зураг авалтандаа оролцхоор өнөөдөр Унгар улсыг зорилоо. Амжилт хүсээрэй манайхаан. За тэгээд Монгол жүжигчдийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд ирээрэй хоёроо” гэжээ.

