Турк Улсын Анталия хотноо зохион байгуулагдсан Даамын өсвөр үеийн ДАШТ-нээс Ц.Эрдэмбилэгээр удирдуулсан Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож эх орондоо иржээ.
Энэ удаагийн өсвөр үеийн дэлхийн аваргад 19 орны 207 тамирчин, 10 насны ангилалд оюун ухаанаа өрсөлдүүлснээс Монгол Улсын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж медалийн чанараар тэргүүн байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн юм.
Ц.Эрдэмбилэг нь Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны дөрөвдүгээр сараас сонгогдон ажиллаж байгаа бөгөөд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахлан орж Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Энэхүү тэмцээнд Монгол Улсын баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, медалийн чанараар тэргүүн байрт шалгарч түүхэн амжилт үзүүллээ.
16 хүртлэх хөвгүүдийн ангилалд:
Анхбаяр овогтой Дашчирэв алтан медаль
16 хүртлэх охидын ангилалд:
Норовсүрэн овогтой Лхагвадолгор алтан медаль
10 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
Ханат овогтой Мөрөн алтан медаль
8 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
Мөнх-Эрдэнэ овогтой Дөлхүслэн алтан медаль
13 хүртлэх насны охидын ангилалд:
Цэдэвсүрэн овогтой Мягмарсүрэн мөнгөн медаль
10 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
Цогбадрах овогтой Мөнхмандах мөнгөн медаль
10 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
Гэрэлт-Од овогтой Санчир хүрэл медаль
10 хүртлэх насны охидын ангилалд:
Гармаа овогтой Гоомарал хүрэл медаль
8 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
Далайсайхан овогтой Ангараг хүрэл медаль
8 хүртлэх насны охидын ангилалд:
Нямжав овогтой Номин хүрэл медаль

