Монголд солонгос хоолны амт чанар, үйлчилгээний соёлоороо цахиур хагалж гарч ирсэн ресторан бол YUNA. Гэтэл сүүлийн үед тус рестораны хоолны амт, үйлчилгээний чанартай холбоотой гомдол санал тасрахаа больжээ.

Хоолны порцын хувьд эрс багассан, үнээ огцом нэмсэн гэх шүүмжийг сошиал хэрэглэгчдээс сонсох болсон тус рестораны үйлчилгээнд дуучин А.Хишигдалай мөн сэтгэл дундуур үлдсэнээ цахим хуудаснаа онцолсон байна.
Тэрээр “Ганц кимбаб авсан чинь 40 минут хүлээлгэж, ирсэн нь цэв хүйтэн. Буцаалгаад дахиад аваад ирсэн чинь нүл давстай, халаагаад аваад ирдэг наасан. Танайд орох дуртай байсан, зөндөө иддэг байсан. Гэтэл сүүлийн үед арай л муухай болоод байна шүү” гэжээ.

