Жүжигчин Одончимэг, Онон, Аглуу нартай нэгэн үед гарч ирж байсан жүжигчин Алтанцэцэг буюу Ааяа энд гарч ирэв.

Энэ жил тэрээр 60 насны босго давсан бөгөөд бие галбираараа 30 настай бүсгүйгээс ялгарахааргүй гоё харагддаг.

Жүжигчин бүсгүйн хувьд 2000 оны эхээр драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан тэрээр хошин урлагийн “Мөрөөдлийн театр”-ын анхны жүжигчдийн нэг байсан.
Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө олон гайхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан билээ.Хамгийн сүүлд “Нийслэл хүүхэн” кинонд гол дүрийг бүтээж цэмбийж яваа харагдсан шүү.


