“С1” телевизийн “Унагалдайн мухлаг” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Гэрэлцэцэг байсан өдгөө урлаг болон сэтгүүлзүйн салбараас хөндийрч үл хөдлөхийн бизнес эрхэлдэг болжээ. Тэрбээр үл хөдлөх зуучын “Remax” сүлжээнд нэгдэж, бизнес хийхийн зэрэгцээ зөвлөгөө мэдээлэл өгдөг ажил хийдэг болжээ.
Хөтлөгч гэдгээр олонд танигдсан Б. Гэрэлцэцэгийн хувьд жүжигчин мэргэжилтэй. Оюутан байхдаа хэд хэдэн кинонд тоглож байсны нэг нь “Ийм нэгэн дурлал” киноны эсрэг гол дүрийн баатар.
Сонирхуулахад, хөтлөгч бүсгүй оюутан байхдаа өдгөө “Positive Mongolian’s” гэр бүлийн блогоор танигдсан хосын нэг Д.Түвшинбаяртай хайр сэтгэлийн холбоотой, дотно үерхдэг байсан гэнэ лээ. Тэдний харилцаа чамгүй удаан үргэлжилсэн ч, амьдралын эрхээр хоёр тийш болсон гэдэг.
Хөтлөгч Б.Гэрэлцэцэг хэдийнэ хоёр хүүхдийн ээж болсон.