“Плейбой” сэтгүүлд Монголд хэдэн дугаар гаргаж сайхан бүсгүйчүүд тэргүүн нүүрийг нь чимж байлаа. тэдний нэг бол Н.Энхмаа юм.
Жүжигчин Алтанхуягтай нэр холбогдож явсан тэрээр энгийн залууг нөхрөөрөө сонгож амьдралаа эхлүүлсэн.
Гурван хүүхдийн ээж болсон ч биеэ сайхан авч явж, энд тэндхийн зураг авалтанд оролцож залуучуудын хүсэмжит бүсгүй хэвээрээ л байгаа билээ. Саяхан өөрийн нэрийн цэцгийн дэлгүүрээ нээсэн тэрээр нөхрийн хөрөнгөнд ханан зүгээр суусангүй зогсолтгүй хөдөлмөрлөсөөр л явна.