“Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан ба дэмжигч байгууллагаар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” ажиллалаа. Зөвлөгөөнд Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, ЮНЕСКО–ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн ЗДТГ болон төрийн болон төрийн бус байгууллагууд, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.