Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Х.Нямбаатар: Орон нутгийн эрүүгийн цагдаа нарыг мөн шалгаж эхэлнэ
Папарацци

Х.Нямбаатар: Орон нутгийн эрүүгийн цагдаа нарыг мөн шалгаж эхэлнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/07/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.
Тэрбээр “ Нүүрсний хулгатай, нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байна. Мөн нүүрс тээврийн аль нэг компанид давуу тал олгосон, эсэхийг шалгана. ГХЯ-ны шугамаар үүнийг шалгана. Монгол Улсын хилээ бараа гаргасан эсэхийг мөн шалгах чиг үүрэгтэй ажлын хэсгийг Засгийн газар дэмжин ажиллана. Агентлагууд энэ ажлын албанд шаардлагатай мэдээллийг яаралтай гарган өгөх үүрэгтэй. ЭТТ-н нүүрсийг нийт 9000 машин тээвэрлэдэг юм байна. Нэг бүрчлэн шалгах нь нүсэр ажил. Мөн эдгээр машины эцсийн өмчлөгчийг олох шаардлагатай. Жолооч тус бүрээс байцаалт мэдүүлэг авахад ихээхэн цаг шаардана.
Жолооч хилээр гарсан бол Хил хамгаалах газарт бүртгүүлдэг. Ачаатай гарсан бол Гааль бүртгэдэг. Эдгээр хоёр төрийн байгууллагын мэдээллийг тулгана. Орон нутгийн эрүүгийн цагдаа нарыг мөн энэ шалгалтад хамруулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Бид энэ талаарх мэдээллийг олон нийтээс нуун хаагаагүй.
Ерөнхийлөгч өнөөдөр бидэнтэй уулзан, шалгалтын ажиллагааны талаар системтэй мэдээлэл өгөх үүргийг мөн өглөө. БНХАУ руу харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлнэ гэсэн хүсэлтээ ГХЯ-аар дамжуулан илгээсэн. Дээр дурдсан ажлын хэсэгт туслах үүрэг бүхий штабыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.
Ерөнхий прокурор 2017 онд нийслэлийн прокуророос хаасан хэргийг эргэн сэрээсэн. Энэ хэрэг нь ЭТТ-н нэг мөргөцгийг орон нутгийн Тавантолгой ХК ашигласан, эсэх тухай хэрэг юм гэв. 2013-2016 оны хооронд ЭТТ-н лицензтэй талбай дахь мөргөцгийг олборлосон байна гэх мэдээллийг анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд олон нийтэд мэдээлсэн. Тэрээр 2013-2016 онд google earth ашиглан авсан зургуудыг баримт болгон дэлгэсэн юм. Ингээд Засгийн газраас энэ асуудлыг шалган, би ажлын хэсэгт багтсан юм.
Гашуунсухайтаас нүүрсийг бүртгэлгүй нүүрс гаргасан хэмээн өнгөрсөн наймдугаар сард нэг иргэн мэдээлж, шүгэл үлээсэн. Ингээд шалгахад гааль, хилийн нэг ээлжид ажилласан хүмүүс бүртгэлгүй нүүрс гаргасан нь ил болсон. Тэгэхээр нүүрсний хулгай бол нэг удаагийн хэрэг биш, өргөн цар хүрээтэй.
2020 оны Эрүүгийн хуульд оруулсан шинэ заалтаар хөөн хэлэлцэх хугацааг хэрэг нээсэн өдрөөс эхлэн тооцох болсон. Ингэснээр гэм бурууг хүлээлгэх зарчим үйлчилнэ. Өмнөх хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хаах асуудал байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн хаврын чуулганаар унасан. Иймд энэ төслийг сайжруулаад ойрын хугацаанд дахин өргөн барина гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.