ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр өчигдөр Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд хандан мэдэгдэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс тээврийн ажилд өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 25 мянга орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэлтийн харилцаанд оролцсон. Эдгээр машиныг өмчлөгчдийн мэдээллийг ил болгоно.
“Нүүрсний” гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг би ахалж ажиллаж байгаа..

Дөнгөж сая мөрдөн шалгах ажиллагааг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй учраас шалгаж байгаа хүмүүсийн тайлбар, мэдүүлгийг авч байна. Тиймээс хугацаа ороод байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
Маргааш Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл буюу 22 дугаар зүйлийн тодорхой заалтууд, хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт холбогдсон этгээд торгуулийн ял хүлээдэггүй хуулийн зохицуулалтыг боловсруулж дуусаж байгаа.
Мөн төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна” гэв.

