Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ТОДРУУЛГА: Нэг мл урттай зүүгээр хальслах ажилбар хийгддэг. Преткаар зүсэх үндэслэл байхгүй
Папарацци

ТОДРУУЛГА: Нэг мл урттай зүүгээр хальслах ажилбар хийгддэг. Преткаар зүсэх үндэслэл байхгүй

Эрхэм админBy Эрхэм админ12/19/2022Updated:12/19/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Arslan.mn

“Дөнгөж төрсөн нярайн дагзыг приткээр зүсэж гэмтээсэн” гэх иргэний гомдол мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл уг асуудлын ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Х.Цолмонгоос тодруулахад тэрээр “Өчигдрийн нэг ээжийн оруулсан постыг харсан. Энэ тохиолдлыг судалж үзэхэд 2019 онд төрсөн ээжид тохиолдсон явдал байна. Бид өвчний түүхийг судалж үзэхэд төрөлт хэвийн явагдсан. Хүүхэд одоо гурван настай. Өсөлт хэвийн явагдаж байгаа юм байна. Төрөлтийн түүхээс харахад тухайн үед төрөлтийн явцыг хурдасгах үүднээс ураг орчмын шингэнийг хальслах процесс явагдсан. Бүх ажилбарын хувьд эрсдэл гэж зүйл гардаг. Тухайн тохиолдолд ураг орчим шингэнгүй байсан учраас тухайн нярайн дагзанд зурагдах шарх үүссэн байна. Уг ажилбарыг олон улсад хийдэг, нэг л стандарттай. Өөрөөр хэлбэл нэг мл урттай ариун зүүгээр хальсалдаг. Манай эмч мөн тэр стандартаар ажилласан. Преткаар зүсдэггүй. Тухайн үед төрсөн ээжид эмч нар эвгүй сэтгэгдэл төрүүлсэн явдалд эмнэлгийн эмч, ажилчдынхаа өмнөөс уучлалт хүсч байна. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ураг орчмын шингэнийг ярах ажлын үед гарсан хүндрэл бүртгэгдээгүй байна.

Бид эмч, ажилчдынхаа харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор тодорхой хэмжээний ажлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр “Харилцагчийн үйлчилгээний стандарт”-ыг нэвтрүүлж, тусламж, үйлчилгээ харилцаа хандлагаа сайжруулахаар ажиллаж байна.” гэх тайлбарыг өглөө.

Мөн тэрээр “Энэ жил манай эмнэлгийн төрөх тасагт бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийгдэж, олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болсон. Нийт 18 төрөх өрөөндөө иж бүрэн засвар хийж шинэ зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Тус өрөөнүүдэд төрөх эхчүүд гэр бүлийнхэнтэйгээ байрлаж, төрөх үйл явцад хамт байж болно. Арван өрөө бүр 00, душ, амралтын хэсэгтэй бөгөөд хоёр өрөө усанд төрөх зориулалтаар тоноглогдсон. Бүх өрөө орчин үеийн олон үйлдэлт төрөх ортой, өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан VIP төрөх өрөөтэй.

ЭХЭМҮТ нь 700 орчим ортой, өдөрт 30 орчим эх төрүүлдэг. Манай эмнэлэгт жилд 10 мянга орчим ээж амарждаг. 2022 оны 12-р сарын байдлаар 9000 орчим эх амаржаад байна. 21 аймаг, нийслэлийн хүндрэлтэй ээжүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт 600-700 хүнд үйлчилдэг.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.