Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

    07/02/2026

    Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

    07/02/2026

    МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

    07/02/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ч.Мөнхбаярт оноосон ялыг хэвээр үлдээлээ
Мэдээ

Ч.Мөнхбаярт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Эрхэм админBy Эрхэм админ12/22/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанаар иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.