Нийгэм эдийн засгийн байдлын улмаас улс төрийн жагсаал цуглаан үргэлжилсээр буй. Олны танил хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлоороо нэгдэж буй. Тэгвэл МУУГЗ Г. Ундармаа хувиараа бизнес эрхлэгч, чөлөөт уран бүтээлчдийг төлөөлж өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Тэрбээр “Хувийн хэшлийнхэн хувь хүмүүс жижиг дунд бизнес эрхлэгчид тэдний ажилтанууд тууштай ажиллаад л байгаа. Хичээгээд л байгаа. Гэвч төрийн тогтворгүй бодлого, сэтгэлгүй чадваргүй удирдлагуудаас шалтгаалж үнийн хэт хөөрөгдөлт, татварын зарцуулалт гээд төртэй холбоотой ихэнх зүйл ёстой ард түмэн биднийг даанч хүнд хэцүү орчинд амьдруулж байнадаа. Бид уг нь цөөхүүлхэнээ шүү дээ. Амралт ч үгүй махийгаад л зүтгээд л ажиллаад л чадлаараа инээмсэглээд л байна” гэжээ

