Монголын үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл болсон О.Содбилэг инстаграмын инфлүүзер Э.Туул нарыг өнгөрсөн жил хамтын амьдралдаа цэг тавьсан гэх цуурхал сошиал орчинд хэсэг хөвөрсөн. 
Харин тэдний хайр сэтгэл, хамтын амьдрал хэвээрээ гэдгийг он цаг хугацаа баталж буй гэлтэй. Сүүлийн үед хамтдаа хайраар дүүрэн байгаагаа илтгэх гэрэл зургаа нийтлэх болсон байна.
Өнгөрсөн жил тэдний талаар жиргээнд О.Содбилэгийг транс Сокотой хамт амьдарч байгаа гэх мэдээлэл хэсэг хөврөөд намжсан. Жиргэсэн хүмүүс нь ч постоо устгажээ. Тухайн үед түүний гэргий Э.Туул өөрийн цахим хуудаснаа “бидний амьдрал хэвийн бид маш их ажиллаж, сурч, аялаж хүмүүсийн хэл амнаас холхон тайван сайхан амьдарч байгаа шүү” хэмээн бичиж байсан юм.

