Амьдралаас авах амт, таашаалуудын нэг бол сексийн харилцаа, дур тавилт. Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь амьдралынхаа туршид дур тавьж үзээгүй гэх нь бий. Өөрөөр хэлбэл бараг нийт эмэгтэйчүүдийн тал шахуу хувь нь дур тавих мэдрэмж эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой гэдгийг мэдэхгүй өнгөрүүлсэн байдаг.
Тэгвэл тус асуудлыг Монголд шийддэг нэгэн “нууц” үйлчилгээтэй эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг аж.
Эх сурвалжийн мэдээллээр, тус эмнэлэгт эмэгтэйчүүд G цэгээ олуулж, сексийн ганцаарчилсан зөвлөгөө сургалтыг авдаг юм байна. Тийм учраас оочир дараалал ч ихтэй байдаг аж. Нэг удаагийн сургалт нь 150-200 мянган төгрөгийн үнэтэй боловч тус сургалтад хамрагдах гэсэн хүмүүс сарын өмнөөс цаг авах шаардлагатай байдаг гэнэ.
Ташрамд дуулгахад, Эрэгтэйчүүд бэлгийн харьцаанд орсон бол үрийн шингэн ялгаруулж дур ханаж чаддаг. Харин эмэгтэй хүн дур тавихгүй ч гэсэн таашаал авч чаддаг гэсэн үг.
Дур тавих мэдрэмжийг сэрэхүйн дээд цэгтээ хүрч, булчин суларч бие тавирахыг хэлээд байгаа. Эрэгтэй хүний тухайд бэлэг эрхтэн нь хөвчрөөд харьцаанд ороод үрийн шингэн гадагшлах процессийг хэлдэг бол эмэгтэй хүнд дур тавих нь янз бүрийн хэлбэрээр илэрдэг.
Зарим эмэгтэй хүн дур тавихдаа орилдог, уйлдаг байхад зарим нь мэдрэмжээ дотроо нуугаад өнгөрөх нь ч бий. Дур тавих мэдрэмж гэдэг тэр хүний бүх сэрэл мэдрэмж өдөөгдсөний илрэл юм гэнэ шүү.