Аргын тооллын 12 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 8, Могойг хүлэгч одтой, улаагчин могой өдөр. Өнөөдөр лусын буулттай өдөр. Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Үзмэрч засалч Нямаа энэ өдөр ийнхүү зөвлөв.
”Өнөөдөр 12 сарын 30 шинийн 8 ны Лусын буулттай билэгт сайн өдөр. Тэнгэрт дэвшсэн бүхийл хайртай аавууд ээжүүддээ зориулж өнөөдөр зул өргөж сэтгэлийн өглөгөөр бусдад туслах зөв сайн сэтгэлийг дадуулахад тустай өдөр. Энэ өдөр засал хийлгэх буюу буян хийвээс хийсэн буян тань машид арвижин дэлгэрхийн билэгдэлтэй өдөр юм” гэлээ.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

