Рок попын загалмайлсан эхчүүдийн нэг бол МУГЖ Т.Ариунаа. Өдгөө 55 настай тэрбээр хэзээ ч гундаж, гутарч буйгаа фэнүүддээ харуулж яваагүй. Өөрөөсөө эрч хүчийг бадруулагч түүнийг шинэ оны босгон дээр болсон “Мөнгөн үдэш” цэнгүүний үеэр онцлон дурандлаа.
Дуучин бүсгүйн хувьд “Нарны дуулал” хүүхдийн хамтлагт гоцлол дуучнаар орж, 1985 онд аравдугаар ангид байхдаа “16 нас” нэртэй анхны пянзаа гаргаж байсан түүхтэй нэгэн. Өдгөө урлагийн салбарт 40 орчим жил зүтгэж яваа түүнийг мөнхийн галтай бүсгүй ч гэж фэнүүд нь дүгнэдэг.