Хотын гудамж бүрт хэд хэдээрээ шахцалдаж, жилийн дөрвөн улиралд үйлчлүүлэгчээр тасардаггүй газар бол барьцаалан зээлдэх төв буюу ломбард.
Хагас сарын хүү нь бараг 6-8 хувь, хүүг дураараа тогтоож, татвараа шударгаар төлдөггүй, иргэдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зөрүү мөнгийг буцаан олгохгүй байна зэргээр ломбардуудтай холбоотой олон асуудал хөндөгддөг.

Гэсэн ч цаг тахлын хүнд үед барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүг гурван хувь, алдангийг 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх хуулиар баталсан юм.
Тэгвэл тус хуулийн хэрэгжилт дууссаныг “Сайн ломбард”-ынхан үйлчлүүлэгчддээ мэдэгдэж, энэ хүү мэссэжийг гар утас руу нь илгээх болжээ.
Өөрөөр хэлбэл, тэд хуучин шигээ хүүгээ 5 хувь болгожээ.
Албаны мэдээллээр, Улаанбаатарт 1000 орчим ломбард үйл ажиллагаа эрхэлдэг.

