Хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшн олон сайхан уран бүтээлээрээ хэдийнээ үзэгчдийг хүлээдэг хамтлаг болж чадсан. Түүний нэгэн чадварлаг жүжигчин н Нямка билээ.
Нямка бүсгүйн хувьд царай зүс үзэсгэлэн гоогоороо хэнээс ч дутахгүй. Олны танил бүсгүйчүүдийн ихэнх нь л амбиц, хол ойрын хов живээрээ шуугиулж явдаг. Харин энэ бүсгүйн хувьд эгэл л даруухан гэлтэй нам жимхэн л байдаг.
Удаан хугацаанд урлагаас хөндийрч хувийн амьдралаа төвхнүүлсэн Нямкаг бид папараци дурандаа онцолж байна.