Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»АТГ-ын нэр төрд халдвал хуулийн байгууллагад хандана гэж мэдэгдэв
Папарацци

АТГ-ын нэр төрд халдвал хуулийн байгууллагад хандана гэж мэдэгдэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/11/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

/2023.01.10/: АТГ-аас өнөөдөр сошиал орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий сэтгүүлч, сайтаас Авлигатай тэмцэх газрын удирдлага, албан хаагчдын талаар худлаа, ташаа мэдээлэл тараасан тухай мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд:
“Сүүлийн өдрүүдэд нэр бүхий сэтгүүлч, сайтаас нийгмийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Авлигатай тэмцэх газрын удирдлага, албан хаагчдын талаар ор үндэслэлгүй, гүтгэсэн, илэрхий худал ташаа мэдээ, мэдээллийг тогтмол давтамжтай тарааж байгааг тэвчээртэйгээр, анхааралтай ажиглаж ирлээ.
Энэхүү ор үндэслэлгүй, худал ташаа, гүтгэсэн мэдээллийг тараах нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын дархлааг сулруулах, хамт олны нэр хүндийг гутаах, олон нийтийн анхаарлыг татсан мөрдөн шалгаж буй хэргийн явцыг үгүйсгэх, саад учруулах, өөрсдийн хууль бус хүсэл зориг, эрх ашигт нийцүүлэхийг санаархах, олон нийтийн сэтгэл зүйд зориуд сөргөөр нөлөөлөх зорилго бүхий чиглэсэн үйл ажиллагаа болох нь тодорхой болж байна.
Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуульд заасан 12 төрлийн авлигын гэмт хэргийг харьяалан шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг прокурорын тасралтгүй хяналтан дор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг чанд баримтлан явуулж ирсэн ба нийгмийн анхаарлыг татсан, олон нийтийн дунд “ЖДҮ дэмжих сан”-гийн, “Эрдэнэтийн 49%-ийн”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн хууль бус хувьчлалын, Салхитын мөнгөний ордын хууль бус өмчлөлтэй холбоотой шүүгч нарын, “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргүүдийг шалгаж дуусган, эцэслэн шийдвэрлүүлэхээр прокурор, шүүхэд шилжүүлээд байна.
Байгууллагын удирдлага, албан хаагчид аливаа ашиг сонирхлын зөрчил, хууль бус үйлдлээс ангид байж, зөвхөн төрийн хуулийг ёсчлон биелүүлж, хүний эрхийг дээдлэн хангаж, хуульд заасан чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Цаашид шаардлагатай гэж үзвэл байгууллага, албан хаагчийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалж, иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр зохих байгууллагад хандах болно” гэжээ.
Эх сурвалж: АТГ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.