Урлагийнхан өөрийн гэсэн стиль имиджээрээ бусдаас ялгарахыг хичээдэг. Яг энэ зарчмаар у олноо “хар Төөгөө” гэж танигдсан комедиан Төгөлдөр яваа бололтой.
Өөрийн арьсны өнгө дээрээ баавар сахал ургуулж, стилиэ тодорхойлж эхэлсэн байна.

Комедиан залуугийн хувьд эдийн засагч мэргэжилтэй, банканд ажиллаж байсан туршлагатай нэгэн. Энэ ч утгаараа банкны салбараас эхнэрээ олсон авсан түүх түүнд бий.
Гэвч бага насны мөрөөдөл, багахан авьяас билэг, багын найз гээд л түүнийг урлагт уруу татах шалтгаан, нөхцөл нь бүрдснээр нэг л мэдэхэд урлагийн хүн болгосон байсныг тэр дурьдах дуртай. Энэ ч утгаараа “хар Төөгөө” олны танил залуусын нэг болж чаджээ.


