Зүрхний мэс заслын эмч Б.Болдсайхан өдгөө өөрөө хорт хавдраар өвдөж шаналж байгаа ч, олон хүнд өөрийн тус дэмээ үзүүлж “Халуун зүрх” аянаа хэрэгжүүлсээр байгаа. Өөрийн цахим хуудаснаа сэтгэл санааны байдал, биеийн байдлаа үргэлж илэрхийлдэг тэрбээр энэ өглөө “Үхэр цагт чинадыг зорих юмсан” хэмээн бичсэн нь өвдөлт зовиураа даван туулах гэж хичээж буйгаа илэрхийлсэн гэлтэй.
Мөн тэрбээр өөрийнхөө туслалцааг үзүүлж явсан траншейны хүүхдүүдийг дурсчээ. Тэрбээр “Траншэйний хүүхэд эмчилж траншэй хэсэж өнгөрөөсөн тэртээх 97-2001 оны 3 жилийн өвөл л их хүйтэн байсан санагддаг. Насны залуу тэнэгээр л давж, бөөстөж хамуурах бол наад захынх л байж байгаал л бөөстөнө. Найзууд сонирхоод бөөс үзье, ойрд үзээгүй гээд л, хамууны гоё үнэртэй тосонд их дуртай байж. Зодуулах, сүрьеэ болох одоо бодохоор заримдаа өөр насны зүүд шиг. Тэр хүүхэдүүд одоо хаана явдаг бол?Дуурийн дэргэдэх, Төмөр замын Автовокзалын дэргэдэх 2 хамаг олон орсон. Энэ өвөл дулаан байна” гэжээ.