Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын халуун сэтгэл
Папарацци

Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын халуун сэтгэл

Эрхэм админBy Эрхэм админ01/17/2023Updated:01/17/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дуулиан шуугианаар олны хараанд өртсөн,  нийтийн дууны отгон хос бол Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нар.

Гурван хүүхэдтэй тэд сүүлийн үед тун завгүй яваа.Нийтийн дууны талбартаа шоу бизнесийг нь атгачихсан хосууд юм. Адтай сэргэлэн, аатай хөөрхөн ааштай гэж нийтийн дууныхан нь өхөөрдөн үнэлдэг энэ хүн бол дуучин Б.Болд.


Хаа байсан оюутан ахуйдаа үүсгэн байгуулсан түүний “B sound” продакшны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд юуны тулд продакшнтай билээ, юуны хоёулаа дуучин билээ, ойн тоглолтоо нижгэр хийх нь дамжиггүй биз ээ. Гэхдээ ойн тоглолтын мэдээнээс илүү хос дуучны нийгмийн хариуцлагын мэдрэмжийг магтан дуулмаар санагдав.


Тэд 5 жилийн өмнө “B sound” продакшныхаа 5 жилийн ойгоор UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгтэй хамтарч 6 хүүхэдтэй өрхөд гал тогооны иж бүрэн тавилга, 1 сая төгрөг, өвлийн идэш, хүүхдүүдэд нь шинэ хувцас, мөрөөдлийнх нь тоглоом өгч байсан бол өнөөдөр “Ургац” брэндтэй хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдэд 3 тонн гурил бэлэглэсэн байна. Тэдний өглөг, буяны сэтгэл зөвхөн энэ хоёр фактаар хэмжигдэхгүй аж. Өмнө нь 21 аймгаар аялан тоглолт хийж явахдаа “Малчдаа дэмжих аян” гэгчийг санаачилж, өвөлжилт хүнд аймгуудын малчдад өвс тэжээл, хүнс хоол өгөхөөс өгсүүлээд нийтийн дууныхаа ертөнцөд шинээр гарч ирж буй дүү залуу уран бүтээлчдээ ч гэсэн чадах хэрээрээ дэмжиж, бодитойгоор тусалдаг юм билээ.
Ний нуугүй хэлэхэд манай урлагийнхан авахаа л мэдэхээс өгөхдөө маруухан улс. Харин хос дуучид маань энэ мэтээр зөв соёл, сайн жишиг тогтоож байгаа нь магтууштай.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.