Бизнесийн салбарт гялалзаж залуу бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин . Ердөө 25 настайдаа үүсгэн байгуулсан UFC компани нь өдгөө 17 жилийн дараа хүнс, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын салбарт хүрээгээ тэлж, өнгөрсөн 12 жилийн хугацаанд улсад 70 гаруй тэрбумын төгрөгийн татвар төлсөн томоохон групп компани болж өргөжсөн байна.
Бизнес удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр мэргэжлийн менежер байх, компанийг мэргэжлийн удирдлагаар хангахын чухлыг ойр дотныхондоо хэлдэг. Түүнийг энэ удаагийн папараци дурандоо онцолж байна.